ДОРНОГОВЬД ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДСАН ОХИНЫ АР ГЭР СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛОО ГАРГУУЛАН АВАХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/24

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэгтэн Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж хүчирхийлээд улмаар хэргээ нуун далдлах зорилгоор амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон байдаг.

Өнөөдөр талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийж охины ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирлоо барагдуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгааг онцоллоо.

-“2022 оноос эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль үйлчилж байна. Энэ хүрээнд хохирогчийн оршуулгын зардлыг тухайн сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй. Тиймээс тусгай сангийн тухай хуульд сэтгэл санааны хохирол гэдэг асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Бүх насаараа хорих ял эдэлж буй цөөн тооны ялтан байдаг. Хохирогчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ заалтыг нэмж оруулах шаардлагатай байна" гэлээ. 

Дорноговь аймгийн 12 настай талийгаач охины хувьд сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх хуулийн заалттай. Үүн дээр насжилтын асуудлыг давхар тооцсон аж. Өөрөөр хэлбэл Дорноговь аймагт дундаж насжилт 72 бөгөөд энэ хугацааны мөнгийг давхар тооцуулснаар 182.5 сая төгрөгийг сэтгэл санааны хохиролд ялтан Г.Гантулгаас гаргуулах шийдвэр гарсан байна. 

Гэтэл бүх насаараа хоригдож буй ялтан энэ хохирлын төлбөрийг төлөх боломжгүй. Бүх насаараа хоригдож буй ялтнууд тусдаа нэг өрөөнд байдаг, ажил хөдөлмөр эрхлүүлдэггүй. Тиймээс хохирогчийн энэ нөхөн төлбөрийг өгч чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Ийм хохирогчийн өмгөөлөгч Л.Баттогтох тусгай сангаас сэтгэл санааны хохирлын төлбөрийг гаргуулах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Шүүхээр сэтгэл санааны хохирлын төлөөлэх шийдвэр гарсан ч бодит байдал дээр сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдэж буйгаа тодотголоо.

Мөн одоогоор оршуулгын зардлаа ч аваагүй байгаа аж. Оршуулганд 500-600 орчим хүн оролцсон учраас оршуулгын зардал 50гаруй сая төгрөг болсон талаар өмгөөлөгч мэдэгдлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 10 цагийн өмнө