Өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч нийт 40 хүн мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлжээ.
Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг өнөөдөр /2024 оны 4 дүгээр сарын 24/ орой 00:00 цаг хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авна.