Өнөөдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл албаны эх сурвалжаас мэдээллийг Тодруулахад, тус сургуулийн 4-н давхараас унасан хүүхэд нь 9-р ангийн эмэгтэй сурагч байсан бөгөөд 11-н цагийн орчимд уг хэрэг болсон гэж гэрчүүд мэдээллээ. Хохирогч охиныг school police-ын эргүүл хийж байсан эмэгтэй анх олж харан цагдаа болон түргэн дуудсан байна. Сургуулийн багш удирдлагуудаас тодруулан асуух гэсэн боловч сургууль дээр байхгүй гэх хариулт өгсөн юм.
Бид цаашид сургуулийн Жижүүрээс уг хэргийн талаар тодруулахад "Багш болон удирдлагууд байхгүй байгаа тухайн хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй'' гэж сургуулийн удидлагууд хэлсэн хэмээн бидэнд мэдээлэл өгсөнгүй.
ЦЕГ-аас мэдээллийг тодруулахад 4-н давхараас унасан гэх мэдээлэл үнэн шалгалтын явц үргэлжилж байгаа илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бол ГССҮТ-өөс охины биеийн байдлыг тодруулахад, Олон эрхтний хавсарсан бэртэлтэй сэхээнд байгаа гэх мэдээллийг өглөө.