Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. Улсын хэмжээнд 33,361 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 57 хүүхэд 800 оноо авсан. Харин 5300 шалгуулагч босго оноогоо даваагүй байна. Эдгээр хүүхдүүд ирэх наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой.