Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өчигдрөөс хүлээн авч эхэлсэн. Тэгвэл өнөөдөр өглөө 11:00 цагийн байдлаар нийт 25 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. Тодруулбал,
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн, өнөөдөр /04.23/ 11 цаг хүртэл 2 хүн тус тус мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний 23:59 цаг хүртэл хүлээн авна.