Өчигдөр /04.22/ Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн "Гурван-Ус" гэдэг газар Хээрийн гал түймэр гарсан байна.
Энэ талаарх дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гурван цаг орчим ажиллан түймрийг унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртсөн.