Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг дэлхийн аварга боллоо.
Тодруулбал, Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд болж, манай үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга боллоо.
Монголын хокккйчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх аж.