УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд СЕХ-нд хүсэлтээ гаргана.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоо дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэж заасан байдаг.