УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар дараах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүнд:
- Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад нийт 40 гишүүн оролцож 39 нь дэмжив. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг татгалзсан санал өгсөн юм.