Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Талийгаач хүү Чунчоннамдуд байрлах өдөр өнжүүлэх төвд явдаг байсан ба унтлагын цагаар хүүхдийн найруулдаг сүү ууж байгаад гэнэт нас баржээ. Тус өдөр өнжүүлэх төвийн багшийн өгсөн мэдээлэлд хүү сүү ууж байх үед гэнэт амнаас нь хөөс сахран, бие нь хөхрөн, зүрх нь зогссон байна. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас баржээ.
Задлан шинжилгээгээр хүү гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглэж байсан хүүхдийн сүүнд асуудал байсан эсэхийг шалгахын сацуу өдөр өнжүүлэх төвийн камерын бичлэгийг нарийвчлан шалгах ажил үргэлжилж байна гэжээ.