ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД АХМАД НАСТНУУД ӨРТӨХ НЬ ИХЭСЧЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/18

Хүний эрхийн үндэсний комиссоос ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ахмад настнууд гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхралд өртөх нь нэмэгдэж буй талаар онцоллоо.

Төвийн бүсийн хэмжээнд 47887 ахмад настан бүртгэгдсэн байдаг. ХЭҮК-оос 2022 онд Ахмад настны эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлын талаарх судалгааг хийхэд ахмад настай дөрвөн хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байна гэж гарчээ.

Тодруулбал, ахмад настны 67 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 23 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 болж өссөн байна. Энэ бол зөвхөн хуулийн болон төрийн байгууллагад хандсан ахмадын тоо. Өөрөөр хэлбэл ахмад настны амь нас хохирсон, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдолд хуулийн байгууллагад ханддаг. Бусад тохиолдолд гэмт хэрэг, зөрчилд бүртгүүлэхгүй өнгөрөх тохиолдол олон гарч байгааг ХЭҮК-оос тодотголоо. Шалтгаан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн гэр бүл, хамаатан садны хүрээллээс үйлддэг учраас ахмадууд тэр бүр хуулийн байгууллагад ханддаггүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд ахмад настнууд өртөх нь нэмэгдэж, орон гэрээсээ дайжиж буй тул зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх шаардлага үүсч байгааг ХЭҮК-оос онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 30 минутын өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11