ЧД-ийн нутаг дэвсгэр, Хайлаастын өрхийн эмнэлгийн орчимд өчигдөр 19 цагийн орчимд “Prius” болон “Verna” маркийн авто машин мөргөлдсөний улмаас ойролцоо зорчиж байсан 16 настай охин нас барж, 9-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн гэмтсэн хэрэг гарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Осол гаргасан жолооч нар эмэгтэй хүмүүс байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж тогтоогджээ.