Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 15 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 22:51 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраасан. Утаажилтын бүсээс 35 иргэн /30 том хүн, 5 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан байна.
Иймд иргэд та бүхнийг болзошгүй галын эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.