"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.11/ хүлээн авсан байдаг. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нарын "Ногоон автобус"-ны гэх тодотголтой уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгч Б.Халиун шүүх аж.