147-р сургуулийн 9-р ангийн сурагч сургууль дээрээ нулимс асгаруулагч цацсанаас үүдэн цөөнгүй хүүхэд хордон, амьсгал боогдож эмнэлэгт хүргэгдээд буй. Уг асуудалтай холбоотойгоор тус сургуулийн сургалтын менежер А.Саранчимэгээс зарим зүйлсийг тодрууллаа. Тэрээр
-"Бид хүний эрх, хүүхдийн эрх гэдэгд утгаараа хүүхдийн сургууль руу ороход нэгжлэг хийх эрх байдаггүй. Яагаад ийм зүйл авч орсныг хэлж мэдэхгүй байна" гэв.