12 НАСТАЙ ОХИНЫГ ХУЛГАЙЛЖ, ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГАД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/16

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.  

Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг таван цаг хэлэлцэж, дөнгөж сая Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо. 

Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. Тодруулбал,  "Яллагдагч Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 03-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар баг дугаар хорооллын дугаар тоотоос хичээлдээ явахаар гарч ирсэн насанд хүрээгүй хохирогчийг такси үйлчилгээнд явж байгаа мэт зохиомол байдал үзүүлэн хууран мэхэлж, тээврийн хэрэгсэлдээ суулган, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан сүрдүүлэн эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Улмаар хохирогчийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлд байгааг далимдуулан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Улмаар “Хүн хулгайлах”, “Хүчиндэх” гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг хохироож алсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үлдсэн байдаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр