Эрт дээр үед олимпыг зохион байгуулдаг байсан Грекийн Олимпиа тосгонд Парисын зуны олимпын бамбарыг асаах ёслол өнөөдөр /2024.04.16/ болно. Ёслолын ажиллагааны үеэр уламжлалт даашинз өмссөн эмэгтэй нарны гэрэл болон толь ашиглан бамбарыг асаана. Үүний дараа Грекээс Франц руу долоодугаар сарын 26 хүртэл явах бамбарын буухиа эхэлнэ.
Бамбар асаах ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакеларопулоу, Парис хотын дарга Анн Идальго болон Олон улсын олимпын хорооны (ОУОХ) удирдлагууд оролцох юм.
Парисын зуны олимпод 206 орны 10,500 гаруй тамирчин 329 спортын төрөлд өрсөлдөнө. Тус наадам долоодугаар сарын 26-нд эхлэн наймдугаар сарын 28-нд дуусах аж.