Д.ТОГТОХСҮРЭН: МАН 10 ГАРУЙ ГИШҮҮНИЙГ НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛСЭН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/15

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан. Энэ үеэрээ чуулганы болон байнгын хорооны ирцийн дотоод асуудлыг ярилцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-"Сонгуулийн тухай хуулиар гишүүд тавдугаар сарын 15-аас өмнө тойрогтоо ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10-ныг хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй, хаагдана. Тиймээс гишүүд сумдуудаар явах шаардлагатай гэдгийг хэлсэн учраас тойрогтоо ажиллахыг нь хориглож болохгүй байна. Бид Бямба, Ням зарим үед Даваа гаригт бүлгийн хурал хийх зарим үед хойшлуулж, ямар ч байсан 3-4 хоногтоо яваач ээ гэсэн" гэв. 

Чухамдаа энэ хаврын чуулган маш бага хугацаанд цөөнгүй хууль батлахаар байгаа. Гэвч байнгын хороодын хуралдааны ирц хангагдахгүй, удаа дараа цуцлагдсаар буй. Гишүүдийн гол ажил нь хууль батлах ч тэд сонгууль тулсан энэ үед үндсэн ажлаа хийхээс илүүтэй тойргоороо явж, сонгогчдоо тойглоход илүүтэй анхаарч байгаа нь ийнхүү ажлыг хойш татахад хүргээд байгаа юм.

Мөн энэ удаагийн парламент хамгийн олон хүн гэмт хэрэгт нэр холбогдсон танхим болоод буй. 2020 оны сонгуулиар МАН ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлээгүй. Энэ нь ч МАН-ыг олонх болоход нөлөөлсөн. Тэгвэл энэ удаад танхимынх нь цөөнгүй гишүүд хэрэгт холбогдоод байгаа ч тэдэндээ хариуцлага тооцож чадахгүй ханцуйндаа наймаалцсаар буй. Хэрэгт нэр холбогдсон гишүүдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх үү гэсэн асуудалд тэрбээр, 

-"МАН дүрмийн дагуу зарим гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байгаа. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал тавьдаг, өөрөө түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргадаг. 

Нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Тойргуудад хийсэн социалогийн судалгаа. Олон түмний дунд хийсэн судалгаа. Хоёрт, янз бүрийн хэрэгт холбогдсон эсэх, ёс зүйн дүгнэлтийг хүн нэг бүрд гаргана. Гуравт, олон түмний дундах нэр хүндийг харгалзана. Журмын дагуу явж байгаа. 

Тавдугаар сарын 15-20-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Нийт 10гаруй хүнийг түдгэлзүүлсэн. Тэдний дунд орон нутгийн удирдлагууд ч байгаа. Хяналтын хорооны зүгээс энд хариулт өгнө" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр