"Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11 км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр /2024.04.14/ 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд эмчлүүлж байсан юм.
Тэгвэл эмчлүүлж байсан эмэгтэй өнөөдөр 15:00 цагийн орчимд шархаа даалгүй нас баржээ. Талийгаач 40 настай байсан бөгөөд олон эрхтний маш хүнд хавсарсан гэмтэлтэй гэх оношоор эмчлүүлж байжээ.