Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байдаг.
Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн байна.