Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл цахим орчинд тархаж, энэ нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байдаг. Тэгвэл ЦЕГ-аас "Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.