"Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.
Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна.
Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байсан байна.
Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607тн ачаатай байсан бөгөөд 328метр явж зогссон байна.