Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг өчигдөр буулгажээ.
Тухайлбал Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани эзэмшлийн газраасаа 1,629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байсныг зогсоосон байна.
Мөн эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, контейнер байршуулан иргэдэд түрээсэлдэг байсан компанийн контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм байна.