МУГЖ, поп дива Б.Сарантуяа жил бүрийн 4 сарын 20-нд өөрийн төрсөн өдрөө фенүүдтэйгээ тэмдэглэн, тоглолтоо хийдэг уламжлал тогтоогоод удаж буй. Тэгвэл энэ жил анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш 30 дахь жилийнхээ ойг тохиолдуулан "Сэтгэлийн хөг" тоглолтоо 4 сарын 19, 20-ны өдрүүдэд МҮЭСТО-д тоглох гэж байна.
Тэрээр 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан дахин “Сэтгэлийн Хөг” ижил нэрт тоглолтоо хийхээр болжээ.
Тус тоглолтын тасалбар 120000, 160000, 200000, 500000 төгрөгийн үнэтэй байна.