СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГЭРИЙНХЭЭ ХООЛ ХҮНСИЙГ ХҮРТЭЛ АВЛИГЫН ЗАМААР АВДАГ БАЙЖЭЭ

admin@Rec.mn
2024/04/12

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2024.04.12/ мэдээлэл хийлээ.

 АТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН, КОМИССАР Н.ТЭМҮҮЛЭН:

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгасан.

Шалгалтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700 м.кв болон 1359 м.кв хэмжээтэй  хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчилж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.

Мөн тус аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2635 м.кв хэмжээтэй авто угаалга, гражийн зориулалтай газрын төлбөрөө төлөөгүй байхад хууль тогтоомж зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Баруун-Урт суман дахь 3211 м.кв газрын эзэмших эрхийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгосон. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна.

Мөн аймгийн ИТХ-ын дарга нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, гэрээний гүйцэтгэл, техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалын байдал, эрх нөлөөг урвуулан ашиглаж, БНХАУ-д аялах 29 хүний аяллын зардлыг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй нэр бүхий компаниар төлөөлүүлж, өөртөө болон аймгийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнуудад эдийн давуу байдал бий болгосон.

Энэ асуудалд яллагдагчаар татагдсан. Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр захиргааны байгууллага буюу хууль хүчний байгууллага, бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж, Хятадад аялуулсан байна. 

Тус аймгийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигладаг, ахуйн хэрэглээний хоол хүнс, бараа, бэлэг сэлтийг албаны эрх нөлөөг ашиглан, хүнсний дэлгүүрээс төлбөргүй авдаг, уг төлбөрийг хууль бус орлогоор нөхөж төлдөг байсан. Мөн аймгийн хэмжээнд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдээс гэрээнд заагаагүй төлбөрийг авч, төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагыг гадаадад үнэ төлбөргүй аялуулдаг нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээрх данс гэдэг нь хууль бусаар олсон мөнгөн тэмдэгтийг бусдын дансанд байршуулж, картыг нь ашиглан, хөрөнгөө нуун далдалсан байдал илэрсэн. 

ИТХ-ын дарга нь "1989 оны төгсөгчдийн клуб" төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, тухайн байгууллагаар дамжуулан аймгаас зарлагадсан өндөр үнэ бүхий тендерт удаа дараа сонгон шалгарч байсан нөхцөл байдал тогтоогдсон. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18