Сошиал орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэх мэдээллүүд гарсан. Энэ талаар УЕПГ-н ОНХА-аас тодрууллаа.
Ингэхэд "Олон нийтийн цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй, шалгагдсан тохиолдол байхгүй. 14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлсэн хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэдэг нь ташаа мэдээлэл гэв.