С.БЯМБАЦОГТ: ДАРХАНЫ ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БАЙГАА

admin@Rec.mn
23 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-С.Бямбацогт сайдаас асуулт асуумаар байна. Сүүлийн үед агаарын бохирдлын асуудал хүндэрч байна. Угаартаж хүн үхэж байна. Агаарыг хортой,  хоргүй гэж хараад мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр Засгийн газар анхаарал тавих хэрэгтэй байна.

Автотээврийн үндэсний төв дээр автомашины үзлэгүүд явагддаг. Энэ үеэр янданг үзэж шалгадаг уу гэж асуумаар байна. Гаалийн байгууллагаар энэ яндан чинь яг ямар бараа гээд гараад байсан юм бэ?. Мөн Дарханы замын асуудал дээр 80, 81 дэх цөмрөлтийн асуудал дээр ямар ажлууд хийгдэж байна. Энэ Дарханы зам яг хүлээж авсан зам мөн юм уу. Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадууд ярьж байна. Тэр замын асуудал юу болсон бэ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Нүүрсэн яндангүй машинууд үзлэгт тэнцэхгүй. Гэтэл нүүрсэн янданг нь хулгайлж авч зарж, хилээр гаргадаг. Тиймээс хилээр нүүрсэн янданг гаргахаа больчихвол эрэлт алга болно. Ингэсэн тохиолдолд нүүрсэн яндангаа зарж борлуулах, хулгайд алдагдах тохиолдол багасна.

Монголд явж байгаа приус машин 200 мянга гаруй явж байна. Дарханы замын тухайд, шар усны үерээс болж эвдэрсэн. Гүйцэтгэгч компани өөрсдийн хөрөнгөөр сэргээн засаж байгаа. Ерөнхийдөө Дарханы замыг хүлээж аваагүй байгаа. Энэ жил Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Улсын комисс хүлээж авснаас хойш 3 жилийн хугацаанд баталгаат хугацаа мөрдөгдөнө. Энэ хугацаанд эвдэрвэл тухайн компаниуд хариуцлага хүлээнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр