Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сэлбэ гол дагуу эрэгтэй хүн усанд живсэн байдалтай олджээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сэлбэ гол дагуу "Голден вилла" хотхоны хэсэгт 50 насны эрэгтэй хүн усанд живсэн байдалтай олдсон талаарх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу түргэн тусламжийн баг очиход тухайн иргэн нь нас барсан байжээ.
Тиймээс цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.