ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ХАРИУЦЛАГА АЛДСАН КОМПАНИД ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/11

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ай си ти сайн консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04.11/ тус компанийн ТУЗ-ийн дарга Киран Кумар Капилатай уулзаж, хугацаатай албан даалгавар өглөө.


 

Зөвлөх компани нь замын барилгын ажлын явц, гүйцэтгэлд бүхэлд нь хяналт тавьж, захиалагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэвч гүйцэтгэгч компаниудыг алдаа дутагдлыг шуурхай арилгуулаагүй, шар усны үерээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай аваагүй, замын бэлэн байдлыг хангуулаагүй зэргээр хариуцлага алдаж байна.

Замын барилгын ажил явагдаж байгаа үед дээрх алдаа дутагдлыг яаралтай засаж, төслийг дуусах хүртэл хяналтыг сайжруулах, замын барилгын ажлыг төлөвлөгөөнд нь шуурхай хийж гүйцэтгэх, авто замын тэмдэг тэмдэглэгээ, мал амьтны гарц, тоноглол, үерийн даланг зэрэгт технологийн алдаа дутагдал гаргахгүй шуурхай ажиллах хугацаатай албан үүргийг өглөө.

Хэрвээ хугацаанд нь үүрэг биелүүлээгүй бол авто замын зөвлөх, гүйцэтгэх ямар ч тендерт орохгүй байх хар жагсаалтад оруулахыг анхааруулав.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11