СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ НАРЫН ХҮМҮҮСИЙГ СААТУУЛЖЭЭ

admin@Rec.mn
Өчигдөр

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан бөгөөд тэднийг 48 цаг саатуулжээ.

Тодруулбал, эдгээр хүмүүсийг АТГ-аас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дуудаж, шалгаж 48 цаг саатуулсан бөгөөд одоо цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал болж байгаа юм байна.

Мөн тэднийг яллагдагчаар татах хүсэлтийг хуулийн байгууллагад өгөөд байгаа гэж эх сурвалж мэдээллэв.

Эргэн сануулахад, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болоод ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар дур мэдэн аймгийнхаа соёлын өвийн бүртгэлийн санд бүртгэлтэй “Алунгоо” эхийн хөшөөг уран бүтээлчдэд нь байтугай Соёл, урлагийн газартаа ч мэдэгдэлгүй “сэм хуйвалдаж, нам дарна” гэгчээр нэг л өглөө Дөрвөлж толгой дээрээс нь ховхлоод авчихсан.

“Оронд нь хоёр тэрбум гаруй төгрөгөөр Бурхан багшийн сэрэг дүр босгохоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлтэй тохирсон. Холбогдох хүмүүст нь аман зөвшөөрөл өгсөн” хэмээн тэд том дуугарсан ч нутгийн иргэд үүнийг эсэргүүцээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаярын нэр нүүрт дулдуйдан, зөвхөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэх гэж муйхарласан хоёр даргын үйлдэл Соёлын тухай хуулийг зөрчсөн болохыг Соёлын яамнаас албан ёсоор анхааруулж байжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр