СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

Сонгуулийн үеэр “Манай хаягт танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт алга” гэх яриа гардаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан.

Иргэн Та сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал шийдвэрлүүлээрэй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.”  гэж заасан байдаг.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг.

МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

  • Та election.burtgel.gov.mn цахим санд регистрийн дугаар эсхүл иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа нийслэл /аймаг/, дүүрэг /сум/, хороо /баг/-ийг сонгож, “шалгах” товчийг дарна.
  • “шалгах” товчийг дарснаар Таны эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх зэрэг мэдээлэл гарна. Түүнчлэн сонгуулийн тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байр, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Өөрөөр хэлбэл, мэдээллээ шалгахаас гадна хаана очиж саналаа өгөхөө мэдэж авна гэсэн үг.
  • Сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаяг дээр бүртгэлтэй сонгогчдын нэр гарна.
  • Таны мэдээлэл зөв бол “мэдээлэл зөв” сонголтыг хийнэ.

МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ ЯАХ ВЭ?

  • Хэрвээ Таны мэдээлэл зөрүүтэй бол аль зөрүүтэй мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ. Тухайлбал, хаяг зөрүүтэй бол “дэлгэрэнгүй хаяг” мэдээлэл, танай хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй бол “хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо” гэсэн мэдээллийн арыг идэвхжүүлнэ гэсэн үг. Ингэснээр “мэдээлэл зөрүүтэй” хэсэг улаан болж, дарахад идэвхэжнэ. 
  • “мэдээлэл зөрүүтэй” хэсэг дээр дарснаар утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонх гарч ирнэ. Эдгээр цонхон дээр мэдээллээ бичиж, “илгээх” сонголт хийнэ.
  • “илгээх” сонголт хийснээр “Таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар … дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ. Баярлалаа” гэсэн мэдээлэл гарна. Таны мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох хариуг өгөх болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулж болох аж.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр