Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийхээр болжээ. “Мизүно”-г сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар шалгаруулжээ.
Харин баг тамирчид болон дасгалжуулагчид, албаныхны олимпын нээлтэд өмсөх ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа аж. Тэд өмнө нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай.
Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, зургадугаар сарын 15-ны дотор бэлэн болгох гэнэ.
,