О.АЛТАНГЭРЭЛ: БАЙРНААСАА ХӨДӨЛСӨН ЧУЛУУ ГУРВАН ЖИЛ ЗОВОХЫН ҮЛГЭР

admin@Rec.mn
2024/04/10

Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөг зарсан талаарх асуудлыг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

АН-ЫН ДЭД ДАРГА, ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ:

-С.Зориг бол Монголын ард түмний, Монголын ардчиллын баатар. Түүний эгэл даруухан хөшөө улсынхаа нийслэлийн зүрхэнд оршиж, биднээс монгол хүний саруул ухааныг нэхэх мэт төрийн ордныг ширтэн зогсож байдаг.

Харамсалтай нь тэрхүү эрхэм хөшөөг нүүлгэж, Ардчилсан нам байрлаж байгаа байрыг нураах юм байна. Шалтгаан нь нэг шилэн барилга барина гэнэ. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовохын үлгэрээр Ардчилсан нам СТӨ-ний хүзүүвчин барилгаа ХХБ-нд зээлийн гэрээ гэгчээр алдсан бол эдүгээ байрлаж байгаа "Шинэ дэвшилт" холбооны байр С.Зоригийн хөшөөтэй хамт устах юм байна.

Энэ бол ердийн нэг хүрэл хөшөө бишээ. Эрхэм андууд, төрөл төрөгсдөөс нь эхлүүлээд эгэл хүмүүс бужигнаж байдаг ариун газар. Эзэн шигээ даруухан мөртлөө баримталсан зарчим шиг нь босоо мөнхөрсөн дурсгал.

Р.Чойном нэгэнтээ;

Хадуур барьсан үхдэл мэт

Харгалзагч та

Халиурсан үсийг минь

Авах сан гээд байвал

Ав л даа

Авсан үс ахиад ургана

Ахиад авбал дахиад ургана

Ургасан үсийг та нар авахаас

Ургуулах толгойг та нар

Авах сан гэж бодовч

Авч чадахгүй ээ гэсэн шиг үнэхээр өнгө мөнгө нь дийлээд С.Зоригийн хөшөөг зайлуулдаг юмаа гэхэд ардчилагчдын зүрхэн дэх ЗОРИГ-ийг та нар яагаад ч зайлуулж чадахгүй ээ. Ай даа журмын нөхөд минь, ах нарынхаа алдааг давтахгүй, ард олныхоо эрх ашгаас урвахгүй л урагшлах юм шүү



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр