"Бусан хүрэх галт тэрэг" киногоороо олон улсын үзэгчдийн танил болж, өдгөө Холливудад гараад буй жүжигчин Ма Дон Сок 17 наснай зөрүүтэй найз бүсгүйтэйгээ гэрлэхээр болсон гэдгээ өнөөдөр /2024.04.08/ зарлажээ.
Тэдний хурим ирэх тавдугаар сард болох бөгөөд олны нүднээс хол дотны хүмүүсийнхээ хүрээнд хийх гэнэ.
Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай нэгэн аж.