HERO энтертайментын найруулагч Б.Баатар нэвтрүүлэгтэй холбоотой асуудалд твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч Н.Энхбаярын 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тэр үеийн ТЕГ-ын дарга манай студид тусгай ажиллагаа явуулж,намайг сошиалд цацсан мэт түгээсэн.Б.Хурц өөрөө ч уучлалт гуйсан байдаг. Бүлэглэл одоо Ганчимэг бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж байна” гэжээ.