СҮХБААТАРЫН ОНГОН СУМАНД ХУРДАН МОРИНЫ ҮСЭРГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАВАН ХҮНИЙГ ТУС БҮР 500,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

admin@Rec.mn
2024/04/05

2024 он гарснаас хойш хүйтний улиралд Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан.

Иймээс хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ховд аймгийн Э.Болормаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлжээ.

Зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай албан тайлбарыг дээрх аймгуудаас ирүүлсэн байна.

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөрт харьяалах нутаг дэвсгэрт хууль тогтоомжид хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул 2024 оны Б/17 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар мөрдөн чиг үүрэгтэй байгууллагаас дээрх хурдан морины уралдаантай холбоотой зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч Э-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай.
  2. Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Ө.Мөнхбатад төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тухай.
  3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулагдсан гомдол, мэдээллийн мөрөөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалт хийж, зөрчлийн мэдээллийг аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн.
    Сумдын Засаг дарга нарт хориглосон хугацаанд морин уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх, хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй талаар Морин спорт, уяачдын холбоод, иргэд, малчдад мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цагдаагийн газрын хамтарсан эргүүл хяналтын хуваарь гаргаж, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа тайлбарыг ирүүлсэн болохыг ХЭҮК-оос мэдээлэв.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул аймаг, Нийслэлийн Засаг дарга нар “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналтад тавьж ажиллахыг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11