Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2024.04.04/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан байна.
Уг хэргийг үйлдсэн этгээдүүдийн гурвыг нь Сэлэнгэ аймгаас, нэгийг нь хотоос барьсан аж. Тэдний нэг нь уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн байна.