Цагдаагийн дөрвөн албан хаагчид насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй асуудал цахим орчинд тархаад буй. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
- Цагдаагийн байгууллагын дотоод хяналт аюулгүй байдлыг хангах газраас цагдаагийн албан хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон байж болзолгүй үйлдлийг өөрсдийн хяналт шалтгалтаар илрүүлж, холбогдох албаны хяналт шалгалтыг явуулж гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй гэж ЦЕГ мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дээрх нэр бүхий дөрвөн албан хаагчийг албан ажлаас нь чөлөөлжээ.