2024.04.04-ний өдөр буюу өнөөдөр өглөөний 09 цагаас эхлэн 1072 хувьцааны 2023 оны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэлжээ.
1072 ширхэг хувьцаатай иргэний нэгж хувьцаанд 239.4 төгрөг буюу нийт 256,636.80₮ ногдол ашиг таны дансанд орно.
2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй. Оюутны сургалтын төлбөр хэлбэрээр та хувьцаагаа авсан үлдсэн хувьцаанд ногдох ашгийг хүртэх юм. Та өөрт байгаа хувьцаагаа ЭНД дарж шалгана уу