БҮРТГЭЛГҮЙ ДУГААР ЗАРЖ, ЗАЛИЛАН ХИЙДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ, ТОГТООЖЭЭ

admin@Rec.mn
2024/04/03

Энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд ... иргэний фейсбүүк хаягаас “...Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшигч нь тодорхойгүй дугаар өгч, тодорхой ашиг авдаг хүмүүс байдаг юм байна...” гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулжээ. Улмаар иргэн “А”, “М” нарын хоёр иргэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ".........." төвийн гадна талд бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлсэн. 

Тус иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат сувгуудаар худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11