Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ.
Тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр 2022 оны 12 сард томилогдон 6 сарын хугацаатай ажиллаж байсан. Мөн Хууль зүй дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Хууль эрх зүйн газрын дарга зэрэг албыг хашиж байжээ. Хамгийн сүүлд УИХ-ын Тамгын газарт Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.