Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг дахь “Есөн-Өрлөг” амралтын газарт өчигдөр гал гарсан байна. Галын дуудлага өглөөний 07:11 цагт бүртгэгджээ. Энэ дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргиэн М-ийн амралтын газрын 30х44 метрийн хэмжээтэй байшингийн залгаа галлагааны байр /3х5 метрийн хэмжээтэй /шатаж байсныг унтраажээ.