Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт Тагнуулын Ерөнхий газраас гурван Монгол иргэн, гадаадын нэг иргэнийг баривчилсан байдаг. Баривчлагдаад буй гурван монгол иргэний нэг нь өнгөрөгч онд хүчингийн хэрэгт холбогдоод байсан хамба лам З.Санждорж байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр "Баривчлагдсан дөрвөн хүний нэг нь лам З.Санждорж гэх мэдээлэл үнэн" гэв.