Хөвсгөл аймагт Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд 40 гаруй байгууллагын давхардсан тоогоор 700 гаруй тамирчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь жин тус бүрд түрүүлсэн тамирчид Монгол улсаа төлөөлөн Дэлхийн аваргад оролцох эрхээ гардан авах аж.