Жүжигчин Б.Номин, Т.Бадамжав /Жерри/, Б.Мишээл нар СУИС-д сурч байхдаа доод курсынхаа охидыг зоддог байсан талаар хохирогчид нь шүгэл үлээж эхэллээ. Тэр ч бүү хэл нэгэн охины хамрыг хугартал зодож байсан хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Уг асуудал олон нийтийн анхааралд өртөж Солонгост байсан бол аль хэдийн карьер нь төгсөх байлаа гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.