С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?

admin@Rec.mn
2024/04/02

Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг шилэн дансны сайтын мэдээлэлд тулгуурлан цувралаар хүргэж байна. Бид өмнөх удаад ОБЕГ “Зудтай аймгуудад машин авч өгөөрэй” гэсэн мөнгөөр “Ланд 300” авсан тухай асуудлыг хөндсөн.

Тэгвэл энэ удаад С.Амарсайхан, Б.Ариунбуян нар татвар төлөгчдийн 668 сая төгрөгөөр пиар хийж гараа угаасан байж болзошгүй баримт мэдээллийг ил болгож байна.

Баримт 2. Өнгөрсөн жил бас зуд болсон. Энэ жилийнх шиг сүр дуулиан болж, гишүүд  хивэг, өвс ачиж тойргоо зүглээгүй л болохоос таван сая мал хорогдсон байдаг. Тухайн үед зудтай сумын малчдад олгох өвс тэжээлийн үнийн зөрүү, бараа материалын зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 3.74 тэрбум төгрөг гаргаж зарцуулж ажиллахыг Засгийн газрын зүгээс С.Амарсайхан сайдад, харин С.Амарсайхан сайдын зүгээс энэ мөнгөний тодорхой хэсгийг Г.Ариунбуянд эрх шилжүүлэн хариуцуулжээ. 

Тэгвэл дээрх мөнгөн  төсвийн 668 сая төгрөгийг С.Амарсайхан, Г.Ариунбуян нар хэвлэлүүдэд хувааж өгсөн болох нь  тодорхой болоод байна. 

Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр Шадар сайд С.Амарсайхан “Хөрөнгө гаргах тухай” агуулга бүхий 45 дугаар тушаалыг гаргаж, 1,6 тэрбум төгрөгийг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэх” ажилд зарцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Ариунбуянд зөвшөөрсөн байна. 

Улмаар энэ мөнгөний 668 сая төгрөгөөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хавтгайд нь (нийт 76 телевиз, сайт, сонин, сэтгүүл) гэрээ байгуулан пиар хийсэн байж болзошгүй байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь тэд хэний ч мэдэхгүй сайтад 10-20 сая төгрөгийг гэрээгээр өгч, өндөр үнээр рийлс, видео хийлгэх захиалга өгсөн болох нь баримтаас харахад тодорхой байна.

С.Амарсайхан, Б.Ариунбуян нар нийслэлийг нэрвэсэн үерийн гамшгийн үеэр хэвлэлүүдтэй хавтгайруулан гэрээ хийсэн асуудал ганц энэ биш. Тэд өнгөрсөн оны  сүүлээр буюу 2023 оны 12-р сард  хэвлэлүүдтэй гэрээ хийхдээ мөн л хоёр сарын хугацаатайгаар 10-20 сая төгрөг өгч “ажил гүйцэтгүүлжээ”.

Энэ хооронд онцгой байдлын албаны талаар үнэн бодит мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан уу гэвэл харамсалтай нь маш ховор. Харин шадар сайд С.Амарсайхан, генерал Г.Ариунбуян нар л сайтуудын лайваар гарах нь эрс нэмэгдсэн гэвэл үнэнд илүү дөхнө. Энэ нь, сонгууль дөхсөн үед тэд төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж төрд тушаасан мөнгөөр өөрсдийгөө сурталчлах ажил хийж байна гэж хардахад хүргэж байгаа юм.  

 

 

Үргэлжлэл бий... ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр