ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ШИНЭЧЛЭХЭЭР 19,9 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН Ч ХУУРАМЧ АРХИ ШИНЖЛЭХ ЧАДАМЖГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/02

Монгол улсын Засгийн газраас 19.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2022 онд Гаалийн Ерөнхий газрын төв лабораторид хийлгэхээр төсвөөс олгосон байдаг. Гэвч өнөөдөр Гаалийн Ерөнхий газар түүний харьяа гаалийн байгууллагууд хурааж авсан хуурамч архиныхаа шинжилгээг хийх чадамжгүй ажилласан хэвээр байна.

Учир нь Гаалийн байгууллага 2024 оны 1 сард улсын хилээр хуурамч архи хууль бусаар нэвтрүүлж байгаа тухай мэдээлэл өгч, хурааж авсан хуурамч архины шинжилгээний хариу удахгүй гарна хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан Замын-Үүдийн гаалиар өдөрт л гэхэд 200-300 хуурамч архи оруулахыг завдсан зөрчил илрүүлэн шалгаж байгаа хэмээн сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдаж байсан.

Уг мэдээлэл өгснөөс хойш 2 сар өнгөрч байгаа боловч Гаалийн Ерөнхий газар хурааж авсан хуурамч архиа лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж чадаагүй өдийг хүрлээ. Үүний цаад учир нь Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн лаборатори  нь архины чанарт шинжилгээ хийдэггүй, зөвхөн барааны ангиллын кодыг л тодорхойлдог  аж.

 Тэгвэл Монгол улс улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн хуурамч архинд ч шинжилгээ хийх чадамжгүй, гаалийн лабораторид 19,9 тэрбум төгрөг зарцуулсан болж таарч байгаа юм. Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй садан төрлийн холбоотой гэх дата мэдээлэл бий. 2023 онд тус лабораторийн дарга С.Цэрэнчимэдийг сайн ажиллаж байгааг нь үнэлэн “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагнасан.

Гаалийн Ерөнхий газар улсаас хөрөнгө мөнгө шийдүүлж, хүнээ шагнуулсан шигээ сайн ажилладаг байсан бол хилээр Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц архи согтууруулах ундааны зүйл орж ирэхгүй байх байсан. Хилээр орж ирж олон тооны хуурамч архийг хаанаас ямар шугамаар орж ирсэн болох, ямар бодис агуулагдсан болох, ямар бодис нь хүний биед ямар аюултайг мэдээгүй өдийг хүргэсэн байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Хилээр орж ирж байгаа хуурамч архийг шинжилж чадахгүй байгаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Улсын төсвөөс  гаргуулан авсан 19,9 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй замхарчээ. Харин одоо ч Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд ажлаа гүйцэтгэсээр байгаа. Түүнийг даргаар ажиллаж байгаа хугацаанд Улсын төсвийн мөнгө хаачсан нь тодорхойгүй замхарсан байхад хариуцлага тооцоогүй бөгөөд өнөөдөр ч лабораторийн шинэчлэлийг хийж, хуурамч архины дээжийн шинжилгээний хариу гараагүй байна.

Түүний талаар эргэлт.мн сайтад 2022 оны 9 сарын 23-ны өдөр нийтлэхдээ:

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр буюу тэргүүн хадагтай Л.Болорцэцэгийн төрсөн ах Л.Болдбаатарын эхнэр Сэд-Очирын Цэрэнчимэд нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо асар их эрх мэдэлтэй албан тушаал гэсэн үг.

ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, байгалийн баялаг, тэдгээрийг зөөж, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл гээд бүгдэд хяналт, шалгалт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нэг чухал нэгж гэсэн үг. Гэтэл энэ чухал албан тушаал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ахын эхнэр нь хашиж байна” хэмээж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
Б.МӨНХСОЁЛ: УВАЙГҮЙ ГҮТГЭЛГЭЭС АЙХГҮЙ 17 цагийн өмнө
ОСОЛД ОРЖ НАС БАРСАН 4 ХҮНИЙ ХОЁРЫНХ НЬ ХЭН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ 19 цагийн өмнө
АВТОБУСНЫ ДУГУЙГ ДУР МЭДЭЖ ТОНОГЛОСОН ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ ХАСАЖ, ДУГУЙНЫ … 19 цагийн өмнө
Ж.БАЯРМАА:ПАРЛАМТЕНТЫН ТҮҮХЭНД УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ТЭМБҮҮТЭЙ ГЭЖ ГҮТГЭЖ Б… 19 цагийн өмнө
АВТОМАШИНЫ ДУГААР ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАХ БОЛОМЖГҮЙ 19 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН КИБЕР ХАЛДЛАГЫН ХОХИРОЛ 64.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ … 19 цагийн өмнө
“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН МӨН ЧАНАР, АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДВЭЭР УЛ… 21 цагийн өмнө
МАРГААШ УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛНА 21 цагийн өмнө
ХҮНИЙ ПАПИЛЛАМО ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ 21 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20