Булган аймаг, Бүрэгхангай сум, Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр /04.01 10:00-11:00 цагийн орчим настай Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирэхээр гараад сураггүй алга болсон байна.
Энэ талаарх дуудлагыг Аймгийн Онцгой байдлын газар 19:00 цагт хүлээн авчЭрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.