Завхан аймаг, Нөмрөг сум. Хөдрөг багийн Ерөнхий боловсролын сургууль 75 хүүхдийн дотуур байранд гал гарсан байна. Галын улмаас хүн бэлтэж гэмтээгүй талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Гал түймэр дотуур байрны цахилгаан хуваарилах самбараас 03.31-ний 23:30 цагийн орчим гал гарч тус сургуулийн ажилтнууд 30 минут ажиллаж унтраасан байна. Энэ талаарх мэдээллийг тус сургуулийн менежер 04.01-ний өдрийн 10:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.