ЖОЛООЧИЙН ДААТГАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫГ ЗААВАЛ ХАМТАД НЬ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/01

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Харин тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгалд хамаардаг. 

Гэтэл зарим даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг тээврийн хэрэгслийн даатгалтай хамтад нь заавал даатгуулах зэргээр хууль бус шаардлага тавих тохиолдол нэлээдгүй гарч байгаа аж. Мөн гэрээ байгуулахдаа жолооч, даатгуулагчдад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоотой холбогдох сонголтуудыг танилцуулахгүйгээр жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх тохиолдлууд ч гардаг байна.

Иргэний хуулийн 432 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5-д заасны дагуу тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгалын төрөл бөгөөд өөрийн сонголтоор сайн дурын даатгал юм. 

Иймд иргэд, даатгуулагчид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа дээр дурдсан болон аливаа хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй аж.

Мөн хэрвээ хууль бус шаардлага тавибал тухайн даатгалын компанийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр, цахим (info@frc.mn)-аар болон утас (51-266420, 51-261275, 51-261672)- аар мэдэгдэж болохыг санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөж байна.

Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд холбогдох арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос авч ажилладаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11